“Говийн Эрин Сан”-аас зохион байгуулж байгаа “НОГООН ХАНБОГД” аяны хүрээнд зохион байгуулсан мод тарих уралдааны ялагчдаа шалгаруулах цаг мөч ирлээ.
Суулгацаа хамгийн сайн арчилж ургуулсан нийт 10 өрхийг шалгаруулж тус бүр 500 000 төргөг, өрхийн хэрэглээний витаминий багцаар шагнах болно.
Уралдаанд оролцож Ханбогд сумаа НОГООН СУМ болгох ажилд хувь нэмрээ оруулж байгаа нийт оролцогчиддоо амжилт хүсье.
НОГООН ХАНБОГДЫН ТӨЛӨӨ ХАМТДАА ЗҮТГЭЦГЭЭЕ!