“Говийн Эрин Сан” нь 2020 оны 03-р сарын 18 ны өдөр шинээр байгуулагдан, үйл ажиллагаагаа эхлүүлсэн ТББ юм. Өнөө цагт, Говь нутаг маань Монгол улсын эдийн засгийн суурь болж, Говийг дэлхий нийтээрээ сонирхон судалж, хамтран ажиллах эрмэлзэлтэй болоод байгаа билээ. Иймээс энэ нутгийн уугуул иргэд бид ёс уламжлал, өв соёлоо хадгалахын зэрэгцээ, бидэнд дэлхийн хөгжил, соёл иргэншилтэй хөл нийлүүлэн алхах, үүнд үр хойчоо хөгжүүлэн бэлдэх зайлшгүй үүрэг хариуцлага бий болж байна.
Шинэ мэдээ