"Говийн Эрин Сан"-аас хэрэгжүүлж буй Эрүүл Ханбогд хөтөлбөрийн хүрээнд витаминжуулалтын аянг санаачлан эхлүүллээд байна. Тус аян нь энэ хөтөлбөрийн эхний ажил гэдгээрээ онцлог юм. Хаврын улиралд Ханбогд сумын иргэдийн дархлааг дэмжих зорилгоор "Чин Ван Импекс" болон "Говийн Эрин Сан"–ийн гишүүн компаниудын нэг болох "Жавхлант Говь Инвестмент" компаниуд хамтран 1000 ширхэг А, Е, С витамины багцыг тарааж эхлээд байна. Энэхүү витаминжуулалтын аянд "Оюу Толгой"-н уурхайд ажиллаж байгаа 700 орчим ажилчид хамрагдах бөгөөд үлдсэн 300 орчим витаминыг Ханбогд сумын сум дундын эмнэлэгт хандивлах юм. Цаашид Эрүүл Ханбогд аяны хүрээнд “Хөдөлгөөнт эмч” ажиллууж, сумын төвөөс зайтай оршин суудаг иргэд, мөн өөрийн биеэр эмнэлэгт ирж үйлчилгээ авах боломжгүй иргэдэд эмч, эмнэлэгийн ажилчид өөрсдөө очиж үйлчилгээ үзүүлдэг байх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.