Монгол улсад тархаад буй Ковид-19 цар тахлын улмаас “Жавхлант Говь Инвестмент” компаний Оюу толгой-н уурхайд ажиллаж байгаа ажилчид 41 дэх хоногтоо тасралтгүй аюул осолгүй ажиллаж байна. Урт хугацаанд амралтгүй ажиллаж байгаа өөрийн компанийн болон Оюу толгой компанийн нийт 100 гаруй ажилчдад дархлааг нь дэмжин эрүүл мэндийг нь хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллахад нь тус нэмэр болох зорилгоор алжаал ядаргаанаас сэргийлэх, дархлааг дэмжих үйлчилгээтэй төрөл бүрийн витаминуудаар хангалаа.