• (+976) 9900-6980
  • coordinator@gef.mn
ЖАВХЛАНТ ГОВЬ ИНВЕСТМЕНТ ХХК

09

06-р сар

ЖАВХЛАНТ ГОВЬ ИНВЕСТМЕНТ ХХК

2020 оны 06 сарын 09

“Жавхлант Говь Инвестмент” ХХК нь 2012 онд Гадаад худалдаа, Автомашин, механизмийн худалдаа, засвар үйлчилгээ, Хүнс болон барааны худалдаа явуулах үндсэн зорилготой байгуулагдсан.  

Манай компани нь Өмнөговь аймгийн Ханбогд суманд байгуулагдсан цагаасаа эхлэн бие даасан үйл ажиллагаагаа тогтвортой, амжилттай явуулж буй орон нутгийн компаниудын нэг юм. Компаний гол зорилго нь өөрсдийн мэргэжлийн  ур чадвар, мэдлэг боловсрол, орчин үеийн техник технологийн дэвшлийг ашиглан ямар ч нөхцөлд үйлчлүүлэгчийнхээ хүсэл сонирхолд нийцсэн чанартай үйл ажиллагаа явуулахад оршино.

Алсын хараа  

Бүтээн байгуулалтын төслүүдэд тээврийн цогц үйлчилгээ үзүүлэгч, Монгол улсдаа тэргүүлэх компани болно. 

Эрхэм зорилго  

Харилцагч бүрдээ дэвшилтэт техник технологи, олон улсын стандартад нийцсэн чанартай үйлчилгээг мэргэшсэн боловсон хүчин, хөдөлмөрийн аюулгүй байдлын өндөр гүйцэтгэлээр хүргэнэ.   

Үнэт зүйл 

Хариуцлага: 

Хариуцсан ажлаа цагт нь, аюулгүй, чанартай, бүрэн гүйцэтгэх. 

Нэгдмэл байдал:   

Ямар ч үед бусдадаа дэмжлэг үзүүлэн нөхөрсгөөр хамтран ажиллах.  

Манлайлал:     

Аливаад сэтгэлтэй, зөв хандлагатай байж, санаачлага гарган бусдыгаа үлгэрлэх. 

Суралцагч байх: 

Өдөр бүр туршлага хуримтлуулж, ур чадвараа өсгөх.   

Эрүүл мэнд:   

Ажилтан бүр эрүүл чийрэг байж тогтвортой ажиллах.


Эх сурвалж: jgi.mn