• (+976) 9900-6980
  • coordinator@gef.mn

ЭРҮҮЛ ХАНБОГД хөтөлбөр эхэллээ!​

"Говийн Эрин Сан"-аас хэрэгжүүлж буй Эрүүл Ханбогд хөтөлбөрийн хүрээнд витаминжуулалтын аянг санаачлан эхлүүллээд байна.

"Говийн эрин сан"-гийн Ногоон Ханбогд, Эрүүл Ханбогд аян үргэлжилж байна

Витаминжуулалтын аяны хүрээнд 1000 орчим нутгийн иргэд, Оюу толгойн ажилчид витамины багц хүлээн авлаа

04

12-р сар

"Ногоон Ханбогд" уралдаант аяны шилдгүүд тодорлоо

2020 оны 12 сарын 04

"Говийн Эрин Сан"-аас санаачлан, Ханбогд сумаа шаргал говийн ногоон зүрх болгоё" уриатай "Ногоон Ханбогд" уралдаант аяныг 2020 оны 5-р сард Ханбогд сумын өрхүүдийн дунд зарласан билээ. Оюу толгой компанийн мод үржүүлгийн газар, Жавхлант Говь Инвестмент компанитай хамтран хэрэгжүүлсэн тус аяны хүрээнд Ханбогд сумын 37 айл өрхөд 422 ширхэг Говийн нөхцөлд ургах боломжтой хайлаас, сухай, жигд, бургас, харгана, буйлс зэрэг модны суулгацуудыг  үнэ  төлбөргүй  хуваарилсан  бөгөөд  өнгөрсөн  зуны  турш  модоо  амжилттай  арчилж,  ургуулан,            төрөлх Ханбогд  сумаа  говийн  “Ногоон  ЗҮРХ”  болгох  аянд  идэвхтэй  оролцсон  өрхүүдээс  10  өрхийг  шалгаруулж, Жавхлант Говь Инвестмент компани нийт 5 сая төгрөгөөр шагнан урамшууллаа.

Ингээд та бүхэндээ "Ногоон Ханбогд" аяны шилдгүүдийг танилцуулж байна.